Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Сонгуулийн хорооны сургалтад төрийн албан хаагчдыг бүртгүүлж, сорил өгүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна

2020-04-28

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтад хамрагдах албан хаагчдын цахим бүртгэлийг 2020.3.17-ны өдрөөс 2020.4.10-ны өдрийг дуустал хийсэн билээ.
Цахим бүртгэл хийх хугацаа дууссанаас хойш бүртгүүлсэн албан хаагчид и-мэйл хаягаа буруу бичсэнээс НЭВТРЭХ НЭР, КОДоо авч чадаагүй, мэдээллээ алдаатай оруулсан зэрэг шалтгаанаар маш олон хүн Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байгаа учраас эдгээр хүмүүст дахин бүртгүүлэх боломж олгох зорилгоор цахим бүртгэлийг 2020.4.20-ны өдрийн 9:00 цагаас 2020.4.23-ны 18:00 цаг хүртэл нэмэлтээр хийхээр боллоо.

Энэхүү ажлын хүрээнд сумын ИТХ-ын Ажлын албанаас төрийн албан хаагчдад сургалтад бүртгүүлэх талаар мэдээлэл өгсөн боловч 2 хүн бүртгүүлсэн тул 2020.04.20-ний өдрөөс нийт 20 гаруй  төрийн албан хаагчдыг бүртгэлд амжилттай хамруулан төрийн албан хаагчдад зөвлөмж өгч хамтран ажиллаж байна 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%