Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Сумын сонгуулийн хороо байгуулагдлаа

2020-04-28

Монгол Услсын Их хурлын сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн Сонгуулийн хороо нь  сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн сумын сонгуулийн хороог хуулийн хугацаанд дарга, нарийн бичгийн дарга болон 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. 
Сонгуулийн хорооны даргаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Булгамаа, нарийн бичгийн даргаар ЕБС-ийн багш Д.Саратуяа, гишүүдэд Санхүүгийн албаны дарга Ц.Энхтүвшин, ЗДТГ-ын Нийгмийн ажилтан Ц.Баярмаа, Соёлын төвийн эрхлэгч Ц.Нарангэрэл нар томилогдлоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%