Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2020-04-29

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж санал, зөвлөмж өгч, шийдвэр гаргалаа.

1. Сумын 2019 оны статистикийн мэдээлэл

2.  2020 оны бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл

3. “Манай сум-Миний гэр” хөтөлбөр батлах тухай

4. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээ

5. Шимэгчтэх өвчнөөс эмчлэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

6. Шагналд уламжлах тухай

7. Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%