Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чингэлтэй дүүрэгт 2020 оны тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилалтыг зохион байгуулна

2020-05-01

 

                 Дэлхий нийтийг цочирдуулж буй Шинэ төрлийн коронавирусийн    / КОВИД-19 / тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дэлхийн 213 улсад 3 сая гаруй иргэн өвчлөөд байна.

        Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалаар өгсөн үүргийн дагуу коронавируст / КОВИД-19 / халдварт цартахлаас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

       Иймд тухайн өдөр дүүргийн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, иргэд болон авто машины хөдөлгөөн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн хязгаарлах тул ажлын тусгай горимд шилжүүлж бэлэн байдлыг ханган хамтран ажиллахыг хүсье.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%