Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-05-05

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Ковид-19 цартахлын халдварын үеийн харилцан арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуульд оролцох дүүргийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгуулагуудад шаардагдах шатахуун, хоол, амин дэмийн зардал болон ажлын хэсэг байгуулах тухай асуудлуудыг  хэлэлцэн баталлаа.

Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга бөгөөд онцгой байдлын комиссын дарга Н.Батсүмбэрэл,  ИТХ-ын тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх, ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцлоо.
 
 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%