Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“КОВИД-19 ХАЛДВАРЫН ЦАРТАХАЛЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

2020-05-06


“Ковид-19 халдварын цартахалын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургууль 2020 оны 5 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд болно. 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах “Ковид-19 халдварт цартахалын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн нээлтийн ажиллагааг эхлүүллээ. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар оролцож нөхцөл байдал зохион байгуулалтын явцтай танилцлаа.

Дадлага сургуулийн эхний өдөр буюу өнөөдөр Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн сургуулийн удирдлагаас өгсөн  цагийн байдалд үндэслэн хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Сургуулийн хүрээнд иргэд, албан байгууллагыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор 7000-7105 дугаарын утсыг 24 цагаар сургууль явагдах хугацаанд ажиллуулж байна. Сургуулийн хоёр дахь өдөр буюу 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 08:00-18:00 цагт хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг бүрэн хаана. Энэ хугацаанд иргэд гэрээсээ гарахгүй байж сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн аюулт тахлын эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна.

 ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%