Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ТӨВИЙН ЦЭВЭР УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.

2020-05-11

Хонгор сумын төвийн цэвэр усны нөөц эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Хараа голын эрэг дагуу байрлах гүний 3, 4 дүгээр худгуудыг төв шугамд холбох ажлыг энэ сарын 1-ны өдрөөс эхлэн Ноён өндөр констракшн ХХК хийж гүйцэтгэж байна. Мөн цахилгаан эрчим хүч тасарсан үед худгуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор 30квт/ц хүчин чадалтай цахилгааны үүсгэврийг 2019 оны 12 дугаар сард сумын орон нутгийн төсвийн 8,0 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авч Эмт наран ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн.  Ингэснээр сумын төвийн иргэд, аж ахуй нэгжүүдийг цэвэр усны эх үүсвэрээр тасралтгүй, найдвартай хангах нөхцөл бүрдэж байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%