Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТЫН ТОЙРГООС ХОНГОР СУМЫН ЦАЙДАМ ХҮРТЭЛХ 30,5 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-05-11

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил явагдаж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр Чайна жоу инженеринг компани ажиллаж байгаа ч Коронавирусээс шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол улсын зам барилгын 4 аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс зам засварын ажлаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах бетон хоолойг суурилуулах, гурван үеийн цементээр бэхжүүлсэн суурин далангийн ажлууд хийгдэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%