Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2020-05-28

      Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- Сүхбаатар дүүргийн орон нутгийн 2020 оны сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай
- УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгийн төвд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга М.Бямбасүрэн
- Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны тухай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Мөнгөнсүх
- Дүүргийн Ахмадын хорооны үйл ажиллагааны тухай дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир
- Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны тухай хэлтсийн дарга М.Отгонтуяа
- ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%