Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2020-05-29

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид 2020 оны 05 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэлээ.

1. Орон нутгийн хурлын сонгуулийн хэсэг байгуулах, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай

2. Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн саналыг хэлэлцэх

Орон нутгийн хурлын сонгуулийн хэсэг байгуулах, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай асуудлыг хэлэлцэн 1 дүгээр багийн хэсгийн төвийг сумын Соёлын төв, 2 дугаар багийн хэсгийн төвийг Төмөр замын 42 дугаар зөрлөг Багийн байр, 3 дугаар багийн хэсгийн төвийг Салхит багийн төв, Төмөр замын Соёлын төвд байхаар тогтоов.

Ашигт малтмал газрын тосны газрын 2020.05.08-ны өдрийн 8/2189 дугаар, Аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2020.05.25-ны өдрийн 5-10/572 дугаар албан бичгүүдийн дагуу Ширхэг од” ХХК нь Чулуут нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-45000073 бүртгэлтийн дугаартай 180,53 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  олгох хүсэлтийг хэлэлцэн Эрэл ХХК-ний агуулахын газартай зарим хэсгээрээ давхцаж  байгаа бөгөөд давхцалтай хэсгийг хасаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжлээ.

                                                                                            

 

 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%