Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУУНМОД ГОЛЫН ЭРГЭН ТОЙРНЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2020-06-03

Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 5-нд тохиож буй. Буян хурайлсан энэ өдрийг угтан Манзушир Хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд, ажилтан албан хаагчид Зуунмод голынхоо эргэн тойронд байрлах тахилгат овоонууд, Зуунмодны ам, голын эх газруудыг цэвэрлэлээ. Хийдийн зүгээс олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаагийн нэг нь маргааш буюу Зургаадугаар сарын 4-ний өдөр Зуунмод голоо эхээс нь төгсгөл хүртэл цэвэрлэх үйл ажиллагаа бөгөөд сүсэгтэн олон, иргэдийг оролцохыг уриалж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9908-9017 дугаараас лавлана уу.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%