Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Л.Ариунтуяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Майкл.С Клеческиг хүлээн авч уулзлаа

  

 Өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяагийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Майкл.С Клечески Чингэлтэй дүүрэгт зочилж дүүргийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.

 

Ажлын уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Тэйт, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Д.Отгонбаатар, Б.Цогзолмаа, Б.Батхуяг, Хурлын Ажлын албаны дарга О.Батмөнх нар оролцов.

 

Уулзалтын үеэр Элчин сайд Майкл С.Клечески Америкийн элчин сайдын яамнаас орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүд түүнчлэн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран хийж хэрэгжүүлэх санал санаачилгын талаар харилцан санал солилцлоо. Мөн дүүргийн шилдэг сурагчдыг “Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамруулах, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг ажлууд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

Уулзалтын дараа Элчин сайд Хүүхдийн номын өргөө, 19-р хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулсан хөл бөмбөгийн талбай, Хайрхан хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

 













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%