Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭРГЭЛЭН СУМАНД БАРИГДАХ ШИНЭ СОЁЛ, СПОРТЫН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2020-06-15

Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэргэлэн суманд шинэ Соёл, спортын төвийн барилгын ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БЗОСК-ийн захирал Д.Ганбаяр болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, барилгын гүйцэтгэгч Өгөөмөр-Уул ХХК хамт олон оролцлоо. Шинээр баригдах Соёл, спортын төв нь улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр баригдах бөгөөд барилгын ажлыг “Өгөөмөр-Уул” ХХК гүйцэтгэнэ.
Сэргэлэн сумын барилга, байшингууд 1989 онд баригдсанаас хойш их засвар, шинэчлэлийн ажлууд хийгдээгүй байсан бөгөөд сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалтын ажлууд өрнөж улс, орон нутаг, төсөл хөтөлбөрөөр 3 шинэ багийн төв баригдан ашиглалтад орж, сурагчдын дотуур байранд их засвар хийж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна фасад, сумын ЗДТГ, Соёлын төв, цэцэрлэгийн дээврийг засварласан байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%