Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2020-06-17

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 9 дүгээр хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар дүүргийн 2019 оны шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай асуудлыг дүүргийн Дотоод аудитын албаны даргаД.Ганзориг,
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн дурсгалыг мөнхжүүлэх тухай асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргалнар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%