Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРДЭНЭСАНТ СУМ 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛСНООР ХАМРАН СУРГАЛТ 95 ХУВЬД ХҮРНЭ

2020-06-22

Эрдэнэсант суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавьж, ажлыг эхлүүллээ. Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Т.Мөнхзориг, төлөөлөгч Ц.Буманбуян, ОНӨГ-ын дарга Д.Батжаргал, БСУГ-ын дарга У.Даваажав болон сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, барилгын компаний хамт олон оролцлоо. Эрдэнэсант сумын “Бөмбөөлэй” цэцэрлэгийн 6 бүлэгт 200 хүүхэд, багачууд суралцдаг бөгөөд нийт 6 багш, 20 ажилтантай сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд, багачууд амьдардаг ч цэцэрлэгийн орны хүрэлцээнээс хамаарч бүгд хамрагдах боломжгүй байдаг аж. Харин шинэ цэцэрлэг ашиглалтад орвол 75 хувьтай байсан хамран сургалт 95 хувьтай болно гэдгийг онцолсон юм.
Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Төв аймгийн “Төв цогт Өлзийт” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд ашиглалтад хүлээлгэн өгнө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%