Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МӨНГӨНМОРЬТ СУМАНД 75 ОРТОЙ ШИНЭ ДОТУУР БАЙРНЫ БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2020-06-22

Төв аймгийн Мөнгөморьт суманд шинэ дотуур байрны барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Мөнгөнморьт сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний хамт олон оролцлоо. Тус сумын хуучин дотуур байр нь 1976 онд 50 хүүхдийн хүчин чадалтайгаар Бамын байранд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 44 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан барилгын чанар муудаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон байна. Мөнгөнморьт сумын ЕБСургуульд 232 сурагч суралцдаг, тэдгээрийн 52 нь дотуур байранд хамрагддаг бөгөөд орны хүрэлцээ хангалтгүй байдаг тухай ярьж байлаа. Барилгын ажлыг “Хоргын чулуу” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүллээ.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын хувьд 2017-2020 онд улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 7 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн он жилүүдэд орон нутгийн хөрөнгөөр багийн төвүүдээ шинэчилж, тохижуулсан бол аймгийн хөрөнгө оруулалтаар “Хэрлэн” цэцэрлэгийн гадна тал, дээврийг засварласаж, улсын хөрөнгө оруулалтаар “Соёл, спортын цогцолбор” барьж байгуулан ашиглалтад хүлээн авч, Багануур, Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлсэн билээ. Мөн сумын Эрүүл мэндийн төвийг иж бүрэн засварлах ажлыг хийсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%