Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Зургаадугаар хуралдаан боллоо

2020-05-08

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Зургаадугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Хурлын дарга Б.Нэргүй, Тэргүүлэгч Г.Баярсүрэн, З.Болдбаатар, С.Тунгалаг, Д.Отгонсүрэн, К.Сейтхан нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.      Төрийн дээд одон медалиар шагнуулахаар  тодорхойлох тухай

2.      Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг батлах тухай

3.      “Дүүргийн төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг”-т хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг  сонсох

4.      “Төлөөлөгч 2020” хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэв.

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%