Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЕРИЙН ГАМШГИЙН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ЗУУНМОД СУМЫН 5 ӨРХ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

2020-07-01

2020 оны Зургаадугаар сарын 19-ний өдөр болсон нөөлөг салхи, 21-ний өдөр орсон усархаг аадар борооны улмаас олон айл өрхийн гэр, хашаа усанд урсаж, барилгын зоорь усанд автсан гамшигт үзэгдэл болсон билээ. Тэгвэл өнөөдөр үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон Зуунмод сумын Нацагдорж, Зүүндэлгэр багийн 5 иргэнд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өргөө цагаан гэр олголоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зуунмод сумын удирдлагууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон, “Түшиг говь хангай” ХХК-ний хамт олон, иргэд оролцлоо. Энэ үеэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсээс дээрх иргэдэд гурил, будаа зэрэг хүнсний тусламж үзүүлсэн юм.
Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх тухай аймгийн Онцгой комиссоос хүргүүлсэн саналыг үндэслэн Улсын Онцгой комиссоос эхний ээлжинд 48 өрхөд таван ханатай иж бүрэн гэр олгох асуудлыг шийдвэрлэсэн билээ. Тун удахгүй эдгээр өрхөд гэрийг нь гардуулж өгнө гэдгээ УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын дэд дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ онцоллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%