Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн хүндэт шагналыг гардууллаа

2020-07-11

Монголын тулгар төрийн 2229, Их Монгол улсбайгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор Булган аймгийн хүндэт шагнал хүртсэн хүмүүст аймгийн баяр наадмын нээлтийн үеэр шагналыг гардууллаа.

Аймгийн хүндэт шагнал “Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит шагнал”-ыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, Боловсрол, соёл урлагийн газрын зөвлөх багш Ц.Уранцэцэг нар энэ жил хүртсэн юм. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нар гардуулж баяр хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%