Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо

2020-07-11

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жил, Өмнөговь аймгийн Номгон сум байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос Богт багийн залуу бөх Саранхүүгийн Наранхүү түрүүлж сумын Заан цол хүртсэн бол Хармагтай багийн залуу бөх Ганболдын Дэлгэрсайхан үзүүрлэж сумын Начин цол хүртлээ.Шөвгийн дөрөвт Богт багийн залуу бөх Энхтөрийн Цагаанхүү, Эмгэнбулаг багийн залуу бөх Отгоны МөнхЭрдэнэ нар тунан үлдэж уран мэхээ уралдуулан барилдлаа.
Нийт 4 насны шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс их насны морьдын уралдаанд Эмгэнбулаг багийн уяач Д.Батхүүгийн ухаа, Хязаалан насны морьдын уралдаанд Төхөм багийн уяач М.Буджавын хар, Шүдлэн насны морьдын уралдаанд Эмгэнбулаг багийн уяач Б.Нямдаваагийн хонгор, Дааганы уралдаанд даага тус тус хурдалж хурсан олон, уясан эзнээ баярлууллаа.

Сурын харваанд нийт 16 хүн цэц мэргэнээ сорин наадсанаас эрэгтэйчүүдээс Дэрсэнэ-ус багийн иргэн Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Ц. Буяндэлгэр нэгдүгээр, ХААН банкны Номгон сумын салбарын теллер Г. Бат-Эрдэнэ хоёрдугаар, ЕБС-ийн жолооч Э. ПүрэвОчир гуравдугаар, эмэгтэйчүүдээс Дэрсэнэ-ус багийн иргэн
Э. Мөнхзаяа нэгдүгээр, 14-р цэцэрлэгийн нярав
Б. Мөнхцолмон хоёрдугаар, ЕБС-ийн багш Б. Мөнхөө гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

Шагайн харваа
Хувийн цуваа харваанд
Тэргүүн байранд ЕБС-ийн багш М.Батсүрэн
Дэд байранд Эмгэнбулаг багийн малчин Д.Хатанболд
Гутгаар байранд Эмгэнбулаг багийн Засаг дарга Х.Бат-Эрдэнэ нар тус тус шаргарлаа.
БАГИЙН ХАРВААНД
Тэргүүн байранд ЗДТГ-ын мэргэжилтэг Б.Содбилэг ахлагчтай баг,
Дэд байранд Эрдэнэбаяр ахлагчтай баг,
Гутгаар байрагд ЕБС-ийн багш Д.Ганболд ахлагчтай баг тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%