Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2020-08-05

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид 2020 оны 08 дүгээр сарын 04-ны өдөр хуралдаж ИТХ-ын төлөөөлөгчдийн хурлыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар шийдвэрлэв.

Хуралдаанаар дараахь хоёр асуудлыг хэлэлцүүлэх юм байна.

1.2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд сумын сургууль, цэцэрлэгийн урсгал зардал, тогтмол зардлын төсөвт өөрчлөлт оруулах тухай.

2.Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлах тухай

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%