Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2020-08-05

Ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд ажилгүй иргэдийн өрхийн орлогыг дээшлүүлэх зорилгоор "Дэлхийн зөн" олон улсын байгууллагатай хамтран  5 өрхийг төсөл хөтөлбөрт хамруулж  мужааны тоног төхөөрөмж, оёдлын тоног төхөөрөмж, хүлэмж,  аруул шахагч, хоолны газрын хэрэгсэл зэргийг гардууллаа.

Цаашид төсөлд хамрагдсан иргэд өрхийн үйлдвэрлэлийг тасралтгүй эрхлэж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэж байна.

Төсөлд хамрагдсан иргэддээ амжилт хүсье.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%