Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МУЗЗНДНТУТХуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс санал авч байна

2020-08-10

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг нарын есөн гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. 

Хуулийн төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төсөлтэй ЭНЭ хаягаар орж, дэлгэрэнгүй танилцана уу.    

Улмаар УИХ-ын даргын 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс санал авч байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%