Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2020-08-11

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид 2020 оны 08 дүгээр сарын 11-ны өдөр хуралдаж дараахь хоёр асуудлыг шийдвэрлэлээ.

1.Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг    

-       Албан ёсны зөвшөөрөлтэй нам, эвслийн сонгуулийн штабын байр 

-       Нэр дэвшигчийн ухуулах байр

-       Нийтийн эзэмшлийн гудамжны гэрлийн шон, төв хаалга

-       Буурал, Зулзага, Салхит багуудын орон нутгийн чанартай замуудын дагуу

2.Шагналд уламжлах тухай

Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй олон жил ажилласан                  Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Бөхөнт ХХК-ны тракторч,комбайнч Жавзмаа овогтой Сандагсүрэнг “ Алтангадас” одонгоор шагнуулахаар ирүүлсэн саналыг дэмжив.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%