Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн ИТХ ирэх сарын 02-нд хуралдана

2020-08-14

Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит ХV хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган суманд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.

Булган аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны чиглэлийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийх, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020-2024 онд хөгжүүлэх чиглэлд санал өгөх тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%