Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

2020-08-20

Булган аймгийн сонгуулийн хороо Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцохоо илэрхийсэн нам, эвслийн хүсэлтийг нягтлан шалгаж, шийдвэрээ гаргажээ. МАН, АН, МАХН, ХҮН-ыг сонгууль оролцуулахаар бүртгэж шийдвэрээ гардуулав. Харин Иргэний хөдөлгөөний намыг хуулийн хугацаанаас хоцроож хүсэлт ирүүлсэн, холбогдох баримт бичиг дутуу байсан учир бүртгэхээс татгалзаж хариу хүргүүлсэн байна. Төрийн аудитын байгууллагад тус аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр таван нам мөрийн хөдөлмөрөө шалгуулж, дүгнэлт гаргуулаад байсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%