Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛОН МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА

2020-08-31

2020 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Монголын хүүхдийн урлан бүтээх төв нь талуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүгээр дамжуулан Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийн сурч хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн харилцаанд тэгш оролцох, зөв хүмүүжил төлөвшил олж авах боломжийг өргөжүүлэх зорилготойгоор Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%