Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2020-09-01

2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын сургалтыг Солонго цогцолборт зохион байгуулж байна. Сургалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав, БСУГ-ын мэргэжилтнүүд болон ЕБСургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар /нийт 145 удирдах албан тушаалтан/ оролцож байна. Уг сургалтаар 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр гарсан тушаал, шийдвэр, журмыг танилцуулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах, бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах зөвлөгөө зөвлөмжөөр хангах асуудал болон өнгөрсөн хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, 2020-2021 оны хичээлийн жилийн зорилтын төслийг хэлэлцэх юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%