Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АВТО МАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛИЙГ 100% ХИЙЛЭЭ

2020-09-01

Улсын Их Хурлын гишүүн Ж. Батжаргал Зуунмод суманд ажиллан, улсын төсвийн 240,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Алтанбулаг, Баян-Өнжүүл, Лүн, Бүрэн, Өндөрширээт, Сүмбэр сумдад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгснөөр 27 сумын Эрүүл мэндийн төвийн автомашины парк шинэчлэлийг 100%-д хүргэлээ. Түүнчлэн Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгасны дагуу орон нутгийн төсвийн 180,0 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт унтуулгын аппарат шийдвэрлэж, тоног төхөөрөмжийн стандарт хангалтыг нэмэгдүүлэв.
Мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдад “Эмнэлгийн ажилчдын баяр”-ын мэнд хүргэж, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр: Хүүхдийн тасгийн өндөр настан Х.Сэржмядаг Лүн сумын ЭМТ-ийн дарга Б.Саруул, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр: Статистикч эмч Б.Мөнхтуяа АНЭ-ийн слесерь Д.Батгэрэл, Засаг даргын хүндэт тэмдгээр: Өндөрширээт сумын ЭМТ-ийн үйлчлэгч Н.Бямбажав, Засаг даргын хүндэт жуух бичгээр: Халдвартын тасгийн сувилагч А.Одтуяа, Мэдрэлийн тасгийн туслах сувилагч А.Саруул, Хөдөлмөр зүтгэл хүндэт тэмдгээр Дотрын тасгийн үйлчлэгч Ж.Билэгт нарыг тус тус шагналаа.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%