Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Мөрөөдлийн зүг аяныг эхлүүллээ

2020-09-02

#Өмнөговь аймгийн хэмжээнд 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил болгон зарлах тухай” Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 198 дугаар тогтоол, #Аймгийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/116 дугаар захирамжаар батлагдсан “Өрх гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлж, өрх гэр бүл бүрт төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн байгууллагын албан хаагчдаас нэг албан хаагчийг сонгон шалгаруулж амьдрах орчноо сайжруулахад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор "Мөрөөдлийн зүг" аяныг зохион байгуулан хэрэгжүүлж эхэллээ. ??

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%