Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗУУНМОД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛНА

2020-09-02

Нийгмийн салбарын үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг 09 сарын 02-09-ний өдрүүдэд Зуунмод сумын 6 багт зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Нийтийн номын сан, Музей, Монгол туургатан театр, Албан бус, насан туршийн боловсролын төвүүд оролцож иргэдэд дараах үйлчилгээнүүдийг үзүүлнэ.
- Нийгмийн садбарын байгууллагуудын танилцуулга
- Нээлттэй ажлын байрны танилцуулга
- Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн талаарх мэдээлэл
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаарх мэдээлэл
- Эрүүл мэнд, сайн дурын даатгалд хамруулах
- Боловсролын байгууллагад зөвлөн туслах
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр зөвлөгөө өгөх
- Зөөврийн номын сангийн үйлчилгээ, шинэ номын худалдаа
- Музейн үзмэр
Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийх тул иргэд багийн байрандаа хүрэлцэн ирж өдөрлөгт хамрагдах боломжтой юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%