Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн Хуулийн 100 жилийн түүхт ойг угтаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар үндсэн хуулийг сурталчилан таниулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах санамж бичигт 2020 оны 9 дүгээр 15-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчилан таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний хяналт бүхий төрийн тогтолцоог төлөвшүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.Үндсэн хуулийг сурталчилах уг ажил нь 21 аймаг, нийслэл, 330 суманд явагдах бөгөөд Архангай аймгаас ийнхүү эхэлж буй юм.