Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

9-р сарын 18-нд "Соёлын цаг нөлөөллийн аян" зохион байгуулагдлаа.

2020-09-30

МУ-ын Засгийн Газрын санаачилгаар Соёлын яам, ЗГХАгентлаг Соёл урлагийн газар хамтран орон даяар зохион байгуулж байгаа "Соёлын цаг нөлөөллийн аян" -ны хүрээнд Хэнтий аймгийн ЗДТГ-аас батлагдсан удирдамжийн дагуу иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх зорилготой "Соёлын цаг" нөлөөллийн аяны өдөрлөг нь:
9-р сарын 18-нд Барх, Норовлин багт
9-р сарын 22-нд Онон багт
9-р сарын 23-нд Хурх багт зохион багт зохион байгуулагдаж УРЛАГИЙН НОМЕР, НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ,ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМЫН ҮЙЛЧИЛГЭЭ /уран бичлэг/, ХҮҮХДИЙН КИНО, КАРАОКЕ үйл ажиллагаануудыг иргэд олонд толилууллаа

.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%