Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЗӨВЛӨХ, ТЭРГҮҮЛЭХ БАГШ, УДИРДАХ АЖИЛТНУУДЫН МАНЛАЙЛАЛ, ҮҮРЭГ ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2020-10-07

Энэхүү зөвлөгөөн нь Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлогтой юм.
Энэ жил дэлхийн багш нарын өдрийг Нэгдсэн Үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /Юнеско/-аас “Багш: Хямралын үе дэх манлайлал, ирээдүйг шинээр төсөөлөх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Төв аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газраас Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор “Зөвлөх, тэргүүлэх багш, удирдах ажилтнуудын манлайлал үүрэг оролцоо” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд УИХ-н гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав болон зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй багш нар, цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцсон юм. Энэхүү зөвлөгөөн нь баяр ёслолын арга хэмжээ гэхээсээ илүү туршлага, сургамжаа харилцан хуваалцсан, тулгамдсан асуудлаа хамтдаа хэлэлцсэн, шийдэл гарцаа шүүн тунгаасан ажил хэрэгч болж өндөрлөлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%