Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОНГОР СУМ 2017-2020 ОНД 109 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

2020-10-12

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн хэрэгжүүлэх ажлын чиглэл, Сумын ИТХ-ын сонгуульд оролцсон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, иргэд хөдөлмөрчдийн санал, сумын эдийн засаг, нийгмийг 2012-2021 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг үндэслэн сумын Засаг дарга, түүний тамгын газраас 2017-2020 онд дараах хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхээр дэвшүүлж амжилттай хэрэгжүүлж ажиллаа.

Сумынхаа иргэдийн эрүүл, цэвэр, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах ажлыг аж ахуй нэгж, байгууллага, иргэдийнхээ бүтээлч санаачлага, идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлж нутаг орноо гэсэн сэтгэлгээг төлөвшүүлэх үндсэн зорилтын хүрээнд 109 төсөл арга хэмжээг 5,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүллээ.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%