Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2020-10-13

Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтэс, "Төв Чандмань" ДЭХГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өдөр бүр халаалтын горимд хяналт, шалгалт хийн ажиллаж байна. Өнөөдрийн ээлжит хяналт, шалгалтыг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ хийж, халаалтын горимын хэвийн ажиллагааг шалгалаа. Энэ үеэр халаалтын зуухнуудын өгөх температур 52-56 градус, буцах температур 42-44 градустай байв. Иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг ханган цаг наргүй хөдөлмөрлөж байгаа нийт галч нарт талархал илэрхийлье.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%