Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БАЙГАА ЦЭРГҮҮД ЭХ ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОЖ, ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ БАЙНА

2020-10-19

Төв аймгаас Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан, Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нараа Зуунмод сумын Мөнх-Алдарын талбай дээр сумын удирдлагууд, ар гэрийн төлөөлөл хүлээж авлаа. Цэргүүдийн хувьд хугацаат цэргийн алба хаах хугацаандаа төмөр замын бүтээн байгуулалтад оролцсноороо тэд гэртээ цалинтай харьж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цэргийн хэргийн эрдэм мэдлэгээс гадна нийгэмд нэн хэрэгцээтэй зам, барилгын чиглэлээр мэргэшиж чадсандаа хугацаат цэргийн алба хаагчид сэтгэгдэл өндөр байсан юм. Төмөр замын их бүтээн байгуулалтад гар бие оролцож, хамгийн багадаа 8 хүртэлх сая төгрөгийн мөнгөн хуримтлалтай болж ирлээ. Халагдаж ирсэн түрүүч, байлдагч нарт ЗДТГ-ын Цэргийн. штабын дарга дэд хурандаа Т.Төмөрчөдөр баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%