ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болов
Сумын ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийж орон нутгийн сонгуулийн дүнд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны тов тогтоох, сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж тогтоол гаргалаа. Орон нутгийн сонгуулийн дүнд шинээр сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2020 оны 11 сарын 4-ны өдөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх
төслийн сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион
байгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.