Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР Ц.ЖАМБАЛСҮРЭН СОНГОГДЛОО

2020-10-30

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн 70 хувийн саналаар Аймгийн ИТХ-ын даргаар Ц.Жамбалсүрэн сонголоо.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр Ц.Жамбалсүрэн, С.Баярмаа, Ц.Буманбуян, Н.Мөнгөнбаяр, Д.Ганбаяр, С.Цагаанбаатар, Л.Төмөрчөдөр, Д.Баярбат, Д.Болормаа, О.Буяннэмэх, Э.Нямдорж нарыг сонгосон бөгөөд Аймгийн Засаг даргад Баянчандмань сумаас сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлэн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталж, Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтоолыг батлав.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон Баянцогт сумын төлөөлөгч Ц.Жамбалсүрэнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат аймгийн ИТХ-ын тамгыг гардуулан өглөө.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%