Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал болж байна

2020-11-05

Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас сонгогдсон Тэргүүлэгчид анхны хурлаа хийж байна.

Тэргүүлэгчдийн хурлыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат удирдаж, Тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ, М.Бадам, Д.Оюунцэцэг, А.Сод-Эрдэнэ, Д.Оюунбилэг, Д.Сансар-Очир, П.Лхагва-Очир, З.Батзориг, Л.Одончимэг нар оролцож байна.

Тус хурлаар аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилт, мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнгийн тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%