Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХАНГАЙ АЙМАГТ ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2020-11-10

Шадар сайдын 2020 оны 89 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах” цогц сургалтыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 Ажлын хэсэг Архангай аймагт 2020 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд ажиллан КОРОНАВИРУСТ /COVID-19/ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ОРОН НУТГИЙН “ТОХИОЛДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БАГИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ" сургалт зохион байгуулах юм.

 Эрдэнэбулган суманд зохион байгуулж буй цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжил арга зүй олгох сургалт, дадлага хосолсон тус үйл ажиллагаа 2 өдөр үргэлжилэх бөгөөд сургалтын нээлтийн арга хэмжээнд Шадар сайдын зөвлөх Л.Саяанаа, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Ц.Мөнхнасан, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны удирдлагын бүрэлдэхүүн, шуурхай багийн бүрэлдэхүүн, эмнэлзүйн нарийн мэргэжлийн зөвлөх багийн бүрэлдэхүүн болон аймгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн бие бүрэлдхүүн болох 100 гаруй хүн чадавхижуулах сургалтанд хамрагдаж байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%