Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2020-11-25

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 18 дугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
"Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай"
"Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан дүүргийн онцгой комиссоос хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
"Дүүргийн ИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" саналыг Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулган
""Дүүргийн ИТХ-ын Ажлын хороодыг байгуулж, “Зохион байгуулалт үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай"" саналыг Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэцэцэг
"Хуралдаан зарлан хуралдуулах тухай" асуудлыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%