Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын Тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй хуралдлаа

2020-11-30

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 100 хувийн ирцтэй хуралдаж ИТХ-ын ээлжит 2-р хуралдааныг 2020.12.18-ний өдрийн Баасан гарагт Иргэний танхимд хуралдахаар товлон зарлалаа.
Мөн Засаг даргын орлогчоор Номгон сумын Улсын бүртгэгч
Э. Пүрэвийг томилох саналыг зөвшилцөж хуралд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Сумын өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээллийг Засаг даргын орлогч
Э. Тайванжаргал тэргүүлэгчдэд танилцууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%