Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ

2020-12-02

     Дархан сумынхаа иргэд, сонгогчид та бүгдийнхээ амьдрал, ажил үйлст эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж мэндчилье. Дархан сумын    ИТХ-ын Төлөөлөгчид бид хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэдийн эрх ашиг, орон нутгийн хөгжлийн  төлөө аймгийн ИТХ, Дархан сумын Засаг даргатай бодлого үйл ажиллагаагаа уялдуулан  ажиллаж байна.
     Бид иргэдийнхээ бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоонд тулгуурлан, орон нутгийн хөгжлийг түргэтгэх, иргэдийн  эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд сум, багийн удирдлагуудаа чиглүүлэн манлайлж ажиллана. Иргэдээ төлөөлсөн байгууллагын хувьд Дархан сумын ИТХ-ын үүд хаалга иргэн Таны өмнө цаг ямагт нээлттэй байх болно.
     Та бид хамтдаа төрөлх Дархан хотоо хөгжүүлж чадна.
 
 
                                                        ДАРХАН СУМЫН
 
                           ИТХ-ЫН  ДАРГА                                  Я.БАТ-ОЧИР


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%