Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийв.

2020-12-07

2020 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын тэргүүлэгчид 100% ирцтэйгээр  анхдугаар хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн тэргүүлэгчдийн хуралдаанаар Тэргүүлэгчдийн ажиллах журам, хуралдааны дэг батлах тухай, ЭМТ-ийн үндсэн хөрөнгө актлах тухай, Ээлжит 2-р хуралдааны тов, хэлэлцэх асуудал батлах тухай, Сумын аварга малчны шагналын журамд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж тогтоолоо баталлаа. ИТХ-ын төлөөлөгчдийн 2-р хуралдааныг 2020 оны 12 сарын 18-ны 10 цагаас хуралдуулж 6 асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%