Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “НВЦ” КОМПАНИЙ ЗҮГЭЭС УУРЫН ЗУУХНЫ МЕХАНИКЧДАД ӨНДӨГ, АМНЫ ХААЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2020-12-08

Монгол улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед коронавируст цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд түүчээлэн ажиллаж, иргэдийг ая тухтай, тав тухтай, дулаан гэрт амьдруулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа уурын зуухны механикч нарт аймгийн Онцгой комиссоор дамжуулан Төв аймгийн Баянчандмань сумын “Мон Эгг” ХХК-ний зүгээс талархал илэрхийлэн өндөг, амны хаалт хүргүүллээ. Өндөг нь цар тахлын үед дархлааг дэмжих, уургын дутагдлаас сэргийлэх ач холбогдолтойгоос гадна өртөг бага учир өрхийн санхүүг хэмнэх зэрэг олон давуу талтай хүнс юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%