Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

аймгийн итх-ын ажлын албанаас 27 сумын итх-ын дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт хийж, цахим хурал зохион байгууллаа

2020-12-16

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 27 сумын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нарт Төсвийн тухай хууль болон  2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн талаар сургалт хийлээ.

Сургалт, Хурлын үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нээж,  сумдын ИТХ-ууд нь 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө “Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан төсвийн тухай хууль болон малын тоо толгойн татварын тухай  хуулийн талаарх видео хичээлийг сумдын ИТХ-ын Төлөөлөгч нарт хүргэж,  сургалт хийх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааныг хэрхэн зохион байгуулах, сумдын ИТХ-аас ирүүлэх тайлан мэдээ болон 2021 онд сумын ИТХ, Ажлын албанаас анхаарах ажлын талаар чиглэл, зөвлөмж өглөө.

 

АЖЛЫН АЛБА

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%