Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны шийдвэрээр ИТХ-ын тэргүүлэгчдээр Б.Энхболд, Э.Ариунтунгалаг, Э.Ганбат, А.Ганхуяг, Х.Батжаргал, П.Мөнхбаяр, Р.Чогжмаа нар ажиллахаар болсон.
ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 17 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн ИТХ-ын Хуралдааны дэгийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай"
-"Дүүргийн ИТХ-ын Ажлын хороодыг байгуулах, тэдгээрийн ажиллах журмын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай"
-"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай"
-"Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.