Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2021-03-31

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахимаар хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
     Хуралдаанаар:
-"Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай" асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, эрх зүйн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл
-"Дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хийж хэрэгжүүлж буй ажлын тухай" асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд дүүргийн ЦАУЗБСК-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал
-"Эхийн алдар 1, 2 дугаар одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай"
-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах иргэдийг дэмжиж уламжлах тухай" асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зохион байгуулахтай холбоотой ухуулах хуудас болон зурагт самбар байршуулах байршил тогтоох тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%