Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХОТ БАЙГУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ, ИННОВАЦЫН БОДЛОГЫН ХОРОО

2021-04-07

Хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, инновацын бодлогын хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй, Хорооны даргаар С.Алтантуяа ажиллаж байна.

  • Сумын хөгжлийн хөтөлбөрүүд, үндсэн чиглэлүүд, бодлогын баримт бичгийн боловсруулалтын хяналт
  • Барилга, хот байгуулалт, газрын кадастр, бүртгэл
  • Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бодлого
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах
  • Мал аж ахуй, малын даатгал, удмын сан, эрүүл мэндийг хамгаалах бодлого
  • Газар тариалан, үрийн аж ахуйн бодлого
  • Техник, технологийн шинэчлэл, инноваци цахим бодлого
  • Жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэл, гарааны ААНБ, хуримтлалын бүлэг, нөхөрлөлийг дэмжих бодлого
  • Түлш, эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбоо

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%